ДОТООД

ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ТУЗ-ИЙН ДАРГА

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийн үүсгэн байгуулагчдын нэг. Уг төвийг 2010 онд Ц.Болдбаатартай хамт санаачилж, хувийн хэвшлийн төлөөллүүдийн дэмжлэгтэйгээр байгуулсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв нь Щвейцарь улсын Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй хамтран жил болгон Монгол Улсын өрсөлдөх чадварыг 320 үзүүлэлтээр 62 оронтой харьцуулж тайлан гаргадаг. 2013 оноос Монгол Улсын аймгуудыг 180 үзүүлэлтээр харьцуулж Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан гаргадаг болсон.

Илүү мэдээлэл авахыг хүсвэл: www.ecrc.mn
www.aimagindex.mn

www.nogoonhutuch.mn

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУЗ-ИЙН ДАРГА

Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллагыг 2010 онд үүсгэн байгуулалцсан. Жил болгон Ерөнхий сайдын ивээл дор “Монголын эдийн засгийн чуулган”-ыг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээ “эдийн засаг тухайн жилдээ хаашаа чиглэж байна вэ?”, “Монгол Улсын өмнө ямар асуудлууд тулгамдаж байна вэ?” зэрэг асуудлаар төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлэх томоохон индэр болдог билээ. Мөн 2014 оноос эхлээд жил болгоны зургадугаар сард Бизнесийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж ирлээ. Үүний гол зорилго нь хөрөнгө оруулалт татах явдал юм.

www.meforum.mn
www.bizsummit.mn

МГИМО БУЮУ МОСКВАГИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДЭЭД СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

 “МГИМО Монгол төгсөгчдийн холбоо” төрийн бус байгууллагыг 2005 онд байгуулсан бөгөөд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Тус сургуульд суралцах хугацаандаа “Монголчуудын оюутны холбоо”-ны даргаар ажилладаг байсан.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас 500 орчим хүн тус сургуулийг төгсжээ. Мөн Монголын нийт дипломатчдын 90 орчим хувь нь энэ сургуулийн төгсөгчид байдаг аж. Тухайлбал, 7-8 төгсөгч Гадаад харилцааны сайд, нэг нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв. Түүнчлэн одоогийн УИХ-д гурав, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр хоёр, Ерөнхий сайдын зөвлөхөөр нэг төгсөгч ажиллаж байна.

МГИМО-г 1944 онд байгуулагдаж, дайнд оролцоод буцаж ирсэн 200 орчим дайчдыг элсүүлж байжээ. Харин 1946 онд Монголоос зургаан иргэн суралцаж эхэлсэн нь МГИМО-гийн анхны гадаад оюутнууд нь байсан юм. Энэ сургуульд сурах нь нэр хүндийн хэрэг байдаг. Хамгийн олон гадаад хэл буюу 54 хэл заадгаараа Гиннесийн номд орсон. Нийт 12 чиглэлийн сургалтын хөтөлбөртэй. Олон улсын эрх зүй, олон улсын эдийн засгийн харилцаа, улс төр зэрэг мэргэжил олгодог.

Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгч

Монголчууд эрт цагаас нум сум харваж ирсэн ард түмэн. Нум сумнаас улбаалсан орчин цагийн спорт бол байт харваа. Монголын байт харваачдын дундаас анхны Дэлхийн аварга, түүнчлэн Паралимпийн алтан медельтан төрөн гарсан нь Монголын бахархал юм. Байт харвааны спортыг одоо байгаагаас илүү хөгжүүлэх, тамирчдаа олон улс, тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадварлаг болгох нь Монголын Байт харвааны холбооны үндсэн зорилго билээ.

Монголын Байт харвааны холбооны ерөнхийлөгчөөр 2014 оноос хойш ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд байт харвааны спортыг түгээн дэлгэрүүлэх, чадварлаг тамирчин бэлтгэхийн төлөө баг, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, гадаад, дотоодын дэмжигчидтэй хамтран үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Цаашдаа ч Монголын Байт харвааны холбоо үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, зөвхөн тамирчдадаа бус хүүхэд залуус, олон нийтийг байт харвааны спортоор хичээллүүлэхийн төлөө ажиллана.

Байт харвааны спортоор хичээллэх нь олон давуу талтай. Нум татах үедээ хүн бие болон сэтгэл санаагаа тайван байлгаж, анхаарлаа төвлөрүүлж сурдаг. Энэ нь хүүхдийн хүмүүжил, бие бялдрын хөгжилд эерэг нөлөөтэйгөөс гадна бие даах, бусдаас үг сонсож сурах зэрэг хувь хүний хүмүүжилд асар их нөлөө үзүүлдэг. Байт харваагаар хичээллэхэд насны хязгаар байдаггүй. Тиймээс хүүхэд залуучууд, ахмад настан хэн боловч байт харвааны спортыг сонгон хичээллээрэй гэж уриалж байна.

www.archery.mn

“Чулуун шастир” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч

Монголын уул хад нь хүртэл хүн төрөлхтний соёлын өвийг тээгч гэдгийг дэлхий нийтэд ойлгуулахаас гадна бид өөрсдөө ч шинжлэн судлах ёстой. Тиймээс Элчин сайд асан Г.Цахилгаан, Г.Батсүх, залуу эрдэмтэд, хуульчидтай хамтран “Чулуун шастир” төрийн бус байгууллагыг байгуулжээ. Хүүхэд насандаа Алтайн өндөр ууланд хурга ишиг хариулж явахдаа хадны зураг олныг хардаг байсан. Хүмүүс “сүг” зураг гэж буруу ойлгож жийрхдэг байсан бол, харин түүний сонирхлыг их татдаг байсан гэдэг. “Сүг” гэдэг төвөдөөр дүрс гэсэн утгатай үг. Энэ их соёлын өвийг үр хойчдоо таниулах, өвөг дээдсийнхээ үр хүүхэд бидэнд үлдээсэн захиа даалгаврыг бүрэн бүтнээр үлдээх нь монгол хүн бүрийн үүрэг юм.

www.chuluunshastir.org

ГАДААД

Давосын Дэлхийн эдийн засгийн форумын гишүүн

(Хариуцлагатай уул уурхайн, Уул уурхай ба металлургийн салбар зөвлөлийн гишүүн)

Жил болгоны нэгдүгээр сард Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн форум нь хамгийн олон төрийн тэргүүнийг нэг дор цуглуулдгаараа НҮБ-ын дараа ордог үйл явдал. Уг форумаар дэлхий дахинд тулгамдаж буй асуудал, эдийн засгийн сорилт зэрэг олон асуудлыг ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Форумын үеэр хөндсөн эдгээр асуудал тухайн жилийнхээ гол чиг хандлага нь болдог. Давосын форумын өмнө Дубайд салбар зөвлөлийн хуралдаанууд болж уг форумын бэлтгэлийг хангадаг.

www.weforum.org

ЮНЕСКО-ийн Москва дахь боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Ирина Боковагийн урилгаар П.Цагаан НҮБ-ын ЮНЕСКО-гийн Боловсролын салбарын мэдээллийн технологийн хүрээлэнгийн (Institute for Information Technologies in Education) Удирдах зөвлөлийн 2014 оноос ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байна. ЮНЕСКО-гийн нэр хүндтэй энэхүү албанд Монгол Улсыг төлөөлөл ажиллах нь тус байгууллагын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдгийг тус Ирина Боковагийн урилгад дурьджээ.

П.Цагаан нь мөн профессор Швабын үүсгэн байгуулсан Дэлхийн Эдийн засгийн Чуулга уулзалтын (World Economic Forum) Хариуцлагатай уул уурхайн зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай байв.

www.unesco.org

 

Балар болон Өнө эртний судлалын олон улсын хүрээлэн(UISPP)-гийн гишүүн

1931 оны 5 дугаар сарын 28-нд Швейцарын нийслэл Берн хотноо албан ёсоор байгуулагдсан Балар болон Өнө эртний судлалын олон улсын хүрээлэн (Union Internationale des Sciences Préhistoriques et Protohistoriques – UISPP)-гийн гишүүнээр 2015 оноос ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын хадны зураг, түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлөн дэлгэрүүлэх, гадаад хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 онд Чулуун Шастир ТББ-ыг үүсгэн байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр нь сонгогдсон билээ. Мөн ондоо Монгол Улсын Ерөнхийлөгч болон ЮНЕСКО-гийн ивээл дор “Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж, дэлхийн хадны зургийн нэрт эрдэмтдийг нэгэн танхимд хуралдуулсан нь Монгол Улсын төр засгаас хадны зургийн өвийн хадгалалт хамгаалалтад анхаарахад нөлөөлсөн чухал үйл явдал болсон юм.

Балар болон Өнө эртний судлалын олон улсын хүрээлэн нь түүх, археологи, хүн судлал, палеонтологи, геологи, ургамал амьтан судлал, физик хими, газарзүй, хүрээлэн буй орчны судлал, numismatics буюу үгийн түүх судлал, epigraphy буюу эртний бичиг үсэг судлал, математик болон бусад шинжлэх ухааны хавсрага судалгаа явуулдаг олон улсын нэр хүндтэй хүрээлэн юм.

www.uispp.org