Олон улсын монголч эрдэмтдийн XI их хуралд оролцож, “Түүхийн судалгаан дахь Монголын газрын зураг” сэдвээр илтгэл тавьлаа.
Илтгэлдээ Монголын хил хязгаар түүхийн нугачаанд хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулсан газрын зураг цуглуулдаг, энэ талаар сонирхон судалдаг тухайгаа дурдав. Монголын газрын зураг бол түүх соёлын өв юм. Илгэлийнхээ хүрээнд Монголын газрын зураг түүхэн явцад олонтаа өөрчлөгдсөн бөгөөд энэ өөрчлөлтийг харуулсан мэдээллийн бааз, архив, музей байгуулах санаачлага дэвшүүлсэн юм. Өмнөд хойд хөршөөс гадна гадаадын бусад улс орны музейд Монголын газрын зурагтай холбоотой мэдээлэл байдаг. Энэ бүхнийг нэгтгэн музей байгуулбал иргэдэд сонирхолтой, эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээний ажилд тустай зүйл болно.
Илтгэлийнхээ үеэр Монголын газрын зургийн цуглуулгынхаа дээжээс хуралд оролцогчдод үзүүлж, сонирхуулав.