Даргын эрх ямбыг хязгаарла, иргэний эрхийг нэм

БНСУ-ын Илсан хотод тааралдсан Ариунаа гэх бүсгүй ‘Би физикийн багш. Дарханд ажилладаг байлаа, Монголд цалингаараа амьдрах боломжгүй болсон. Авдаг хэд маань хаанаа ч хүрэхгүй болохоор энд аяга таваг угааж байна’ гэж гунигтайхан өгүүлэв. Улаанбаатарт ирсэн чинь үсээ хусуулсан эмч нар Ариунаа багшийн үгийг давтаж байна. Яагаад, яагаад? Төрт ёсны их түүхтэй, эрдэс баялгийн арвин нөөцтэй,…

Чимид дарга бид хоёр

1979 оны хавар юмдаг. Хууль цаазын дунд сургуулиа төгсөхөд багахан хугацаа үлдээд байлаа. Улсын шалгалтууд хаяанд ирсэн үе. Нэг өдөр намайг Шүүх яамны сайд Бяраагийн Чимид дуудуулжээ. Манай сургууль Шүүх яамны харьяанд болохоор сайд дуудсанд гайхахаар зүйл биш ч тэр бүр оюутныг тийм өндөр албаны хүн тоохгүй нь тодорхой. Тухайн үед МАХН нийгмийг удирдан чиглүүлэгч,…

СОНГУУЛИЙН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ

Усны эх нь булингартай бол адаг нь булингартай УИХ-д нэгэнт сонгогдсон гишүүнээ шүүмжилж зүхэх нь өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил. Төрийн байгууллагад, түүний дотор УИХ-д нэр дэвшинэ, нэр дэвшүүлнэ, сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг бол төрийг төвхнүүлэх чухал үйл хэрэг юм. Бидний гол дутагдал бол чухамхүү төрийг төвхнүүлэх хамгийн хариуцлагатай ажлын эх-гараанд хайнга, бодлогогүй…

ТӨРИЙН ХОЙМРЫН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ

“Түүх унш. Түүхээ унш. Түүх дотор бүх юм бий.” Уинстон Черчиль НЭГ . ТҮҮХ МЭДЭХГҮЙ БОЛ ТҮҮХИЙН АЛДААГ ДАВТДАГ Багын найз маань саяхан ярьж байна. Тэр: “Нэгэн “түүхч” зурагтаар “Цэдэнбал даргын үед төр засгийн эсрэг ямар ч жагсаал цуглаан гардаггүй байсан. Учир нь тэд сайн удирддаг байсан. Одоогийн эрх баригчид муу удирдаж байгаа учраас л..”гээд…

ХОЛЫН ЗОРИЛГО ҮГҮЙ БОЛ ОЙРЫН ЗОВЛОН ОРШИНО – 1

Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршино Өвгөдийн сургаалиас Манай улсын эдийн засаг агшиж, валютын нөөц шавхагдаж, төгрөгийн ханш сульдаж, төсвийн орлого хумигдаж, хөрөнгө оруулагчид дайжиж байгаа нь Монголчууд бидний өмнө тохиож байгаа хүндхэн сорилт. Энэ бол нууц биш. Товчхондоо, том зорилтууд алсарч, ойрын зовлонд сөгдөх нь байна. Ийм байдалд хүргэсэн гадаад болон дотоод хүчин…